19 дугаар зүйл. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл

19.1.Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд зохицуулалтгүй хангалтаар цахилгаан экспортлох, зохицуулалттай хангалтаар цахилгаан импортлох эрх олгоно.

19.2.Бүс нутгийн цахилгаан дамжуулах сүлжээгээр цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийг тухайн сүлжээний дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.3.Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн импортлох, экспортлох эрчим хүчний хэмжээг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.4.Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан импортлох, экспортлох хугацаа, техникийн нөхцөлийг диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.