20 дугаар зүйл. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл

20.1.Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож болно.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.2.Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж хянуулсан байна.

20.3.Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.