29 дугаар зүйл. Эрчим хүчээр хангагчийн эрх, үүрэг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Эрчим хүчээр хангагчийн эрх, үүрэг

29.1.Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.1.стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах;

29.1.2.эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;

/Энэ заалтад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.1.3.гэрээнд заасан үйлчилгээний түвшинг хангах;

29.1.4.гэрээнд заасан хугацаанаас эхлэн эрчим хүчээр хангах;

29.1.5.эрчим хүчийг тасласан шалтгаан арилсан даруй эрчим хүчний хангамжийг сэргээх;

29.1.6.эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх;

29.1.7.хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах;

29.1.8.энэ хуулийн 32.2-т заасны дагуу хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх;

29.1.9.хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

29.2.Эрчим хүчээр хангагч нь хууль тогтоомжид заасан, орон нутгийн удирдлага, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хуулийн байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.