52 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх
52.1.Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
52.1.1.барьцаалагчийн энэ хуулийн 51.7-д заасны дагуу гаргасан санал;
52.1.2.тусгай зөвшөөрөл шилжүүлэн авах этгээд нь энэ хуулийн 51.1-д заасан тусгай зөвшөөрлийн хамт барьцаалахаар заасан баримт бичиг, эд хөрөнгийг шилжүүлэн авахыг зөвшөөрснийг нотлох баримт;
52.1.3.барьцаалагдсан тусгай зөвшөөрөл;
52.1.4.тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангаж буйг нотлох баримт;
52.1.5.тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа этгээд түүнийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгааг нотлох баримт.
52.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана.
Тусгай зөвшөөрөл дуусгавар болох