53 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл

53.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:

53.1.1.тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

53.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;

53.1.3.төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан.

53.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд уг талбайн хувьд тусгай зөвшөөрөл нь дуусгавар болно.

53.3.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.

53.4.Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно.

53.5.Энэ хуулийн 45.1.3-т заасны дагуу хайгуулын болон уурхайн талбайд үлдээх техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

53.6.Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.