54 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх

54.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно.

54.2.Талбайг бүхэлд нь буцаан өгөх тухай өргөдөлд байгаль орчныг хамгаалах, мэдээ, тайлан гаргах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг болон уурхайг хаах үед тавигдах шаардлагыг биелүүлснийг нотлох баримтыг хавсаргана.

54.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 54.1-д заасан өргөдлийг хүлээн авсан даруйд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 54.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж түүнийг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт оруулна.

54.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсний дараа тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгнө.

54.5.Төрийн захиргааны байгууллага нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.

54.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш 2 жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.