19 дугаар зүйл. Ургамал ашиглагчийн үүрэг
Ургамал ашиглагч нь дараахь үүрэгтэй байна:
1/ургамлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх;
2/ургамлыг түүж бэлтгэх, нөхөн сэргээх журмыг баримтлах;
3/журам, зөвшөөрөлд заасан хэмжээ, хугацаанд ургамлыг түүж бэлтгэх;
4/нэг наст ургамлыг түүний үр боловсросны дараа түүж бэлтгэх;
5/ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөөцийн хэмжээг өөрийн зардлаар тогтоолгон, ургамлыг нөхөн сэргээх буюу нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэх;
6/ургамлыг нь ашиглах зорилгоор газар эзэмших, ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх.
7.Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
БУСАД ЗҮЙЛ