20 дугаар зүйл. Мансууруулах бодис бүхий ургамал
1.Мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалтыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.6-д заасан мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлтгэн найруулах зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгож, зөвшөөрлийг тусгай бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Иргэн, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах бодис бүхий ургамлыг түүх, ашиглах, тарихыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэргэжлийн байгууллага зөвшөөрөл хүсэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох дүгнэлтийг гаргаж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./