21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;
2/"байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг;
3/"байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;
4/"байгалийн ургамлыг тарималжуулах" гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэх ажиллагааг;
5/"ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг;
6/"харь ургамал" гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа зүйл ургамлыг.
/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/