28 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг мэдэгдэх
28.1.Хуульч энэ хууль, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх үүрэгтэй.
28.2.Энэ хуулийн 28.1-д заасан хуульчийн мэдэгдэх үүрэг нь энэ хуулийн 33.1-д заасан мэдээлэл болон Хуульчдын холбооны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахыг шаардахгүй. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./