45 дугаар зүйл. Хуульчдын холбооны чиг үүрэг

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Хуульчдын холбооны чиг үүрэг

45.1.Хуульчдын холбоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

45.1.1.хуульчийн шалгалт зохион байгуулах;

45.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

45.1.3.хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;

45.1.4.хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

45.1.5.Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;

45.1.6.Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулан ажиллуулах;

45.1.7.шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

45.1.8.хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх;

45.1.9.хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;

45.1.10.хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;

45.1.11.мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа зохион байгуулах; /Энэ заалтад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

45.1.12.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

45.2.Энэ хуулийн 45.1.11-д заасан төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

45.3.Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг Хуульчдын холбоо батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.