47 дугаар зүйл. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

47.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байна.

47.2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.

47.3.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

47.3.1.Хуульчдын холбооны зөвлөлтэй зөвшилцөн Хуульчдын их хурлыг зарлан хуралдуулах;

47.3.2.Хуульчдын холбооны зөвлөлийн хуралдааныг даргалах;

47.3.3.Хуульчдын холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;

47.3.4.Хуульчдын холбооны зөвлөлд Хуульчдын холбооны тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;

47.3.5.энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох. /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.3.6.энэ хуулиар болон Хуульчдын холбооны дүрмээр олгосон бусад бүрэн эрх.

47.4.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь Хуульчдын холбооны захиргааны үйл ажиллагаанд оролцохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.