57 дугаар зүйл. Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо
57.1.Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо /цаашид "Магадлан итгэмжлэлийн хороо" гэх/ нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.
57.2.Магадлан итгэмжлэлийн хороо нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо /цаашид "Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо" гэх/-ны гишүүд болон хуульч профессруудын харилцан тэнцүү төлөөллөөс бүрдэнэ.
57.3.Магадлан итгэмжлэлийн хорооны бүрэлдэхүүнд хууль зүйн сургуулийн оюутны төлөөллийг оруулж болно.