12 дугаар зүйл. Агаарын чанарын тухай мэдээлэл

АГААРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Агаарын чанарын тухай мэдээлэл

12.1.Мэргэжлийн албаны орон нутаг дахь салбар нь агаарын чанарын тухай мэдээг гаргаж зохих шатны Засаг дарга, мэргэжлийн албанд ирүүлнэ.

12.2.Мэргэжлийн алба нь агаарын чанарын тухай мэдээг нэгтгэн дүгнэж төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.3.Мэргэжлийн алба нь агаар бохирдуулах бодисын агууламж, физикийн сөрөг нөлөөллийн түвшин стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбогдох байгууллага, олон нийтэд шуурхай мэдээлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.

12.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарт нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон дотоод хяналтын мэдээг гаргаж, мэргэжлийн албаны орон нутаг дахь салбарт тогтоосон хугацаанд ирүүлнэ.

12.5.Агаарын чанарын мэдээ гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

АГААР ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.