14 дугаар зүйл. Агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал
14.1.Дараах нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан өрхөд энэ хуулийн 6.1.6-д заасны дагуу урамшуулал олгоно:
14.1.1.стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;
14.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;
14.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;
14.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;
14.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;
14.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;
14.1.8.бусад.