4 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
4.1.Агаар хамгаалах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.агаар хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
4.1.2.энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
4.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.