5 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

АГААРЫН ТУХАЙ · энэ зүйлийг 2013-12-12-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2013-12-12-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

5.1.Агаарын бохирдлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;

5.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

5.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

5.3.Энэ хуулийн 5.1.1-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.