16 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа
16.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
16.2.Хадгаламжийн үйл ажиллагааны бодлогыг хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурлаас батална.
16.3.Хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгөд хамаарахгүй бөгөөд уг хөрөнгийг зээлийн үйл ажиллагааны эх үүсвэр болгон ашиглахаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Гишүүний хадгаламжийг барьцаалж, түүнд зээл олгож болно.
16.5.Хадгаламжийг хамтран эзэмшиж болох бөгөөд хамтран эзэмшигч нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байх эсэх асуудлыг тухайн хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр зохицуулна.
16.6.Нэг гишүүнээс авч болох хадгаламжийн хэмжээнд Хороо хязгаарлалт тогтоож болно.
16.7.Хадгаламж, зээлийн хоршоо гишүүдийнхээ хадгаламжийн баталгааг хангах үүрэгтэй.