30 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах
30.1.Бүх гишүүдийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.
30.2.Бүх гишүүдийн ээлжит хурал хуралдуулах тухай шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл гаргана.
30.3.Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, эсхүл нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан саналыг үндэслэн тэргүүлэгчдийн зөвлөл зарлан хуралдуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
30.4.Энэ хуулийн 30.3-т заасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах саналд хурал хуралдуулах үндэслэл, хэлэлцэх асуудлын төслийг хавсаргасан байна.
30.5.Дараах тохиолдолд бүх гишүүдийн хурлыг заавал зарлан хуралдуулна:
30.5.1.хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах;
30.5.2.хадгаламж, зээлийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон;
30.5.3.энэ хуулийн 30.3-т заасан эрх бүхий этгээд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах санал гаргасан;
30.5.4.бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах талаар Хорооны, эсхүл шүүхийн шийдвэр гарсан.