31 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах

31.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулна.

31.2.Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргэнэ.

31.3.Бүх гишүүдийн хурлын зарыг нэгэн зэрэг хүргэх боломжийг хангаж, мэдээллийн дараах арга, хэрэгслийг ашиглана:

31.3.1.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл;

31.3.2.захидал болон хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад арга хэрэгсэл.

31.4.Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, нийт гишүүний гуравны нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний гишүүдийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, эсхүл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай Хороо, шүүхийн шийдвэрийг хүлээн авсан тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор зарлан хуралдуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

31.5.Шаардлагатай гэж үзвэл тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болох ба хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг ажлын 10 өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.