5 дугаар зүйл. Хүнсний хангамжийг тодорхойлох
5.1.Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний хангамжийг тодорхойлно.
5.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./