6 дугаар зүйл. Хүнсний нөөц

ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хүнсний нөөц

6.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Засгийн газар хүнсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас хамааран энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.

6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.

6.6.Хүн амын эмзэг бүлгийг тодорхойлох аргачлал гаргаж, судалгаа хийх, тэдний хүнсний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.

6.7.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно.

6.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.9.Энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

6.11.Гадаадын зээл, тусламжаар хүнс авахтай холбогдсон харилцааг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.