7 дугаар зүйл. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс
7.1.Удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ.
7.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14.1-д заасан журмын дагуу хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг бүртгэнэ.
7.3.Хувиргасан амьд организмаас гаралтай импортын хүнсний талаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон биоаюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.Гадаадын зээл, тусламжаар хувиргасан амьд организмаас гаралтай хүнс авахыг хориглоно.