6 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын эрх, үүрэг
6.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон сургалт, сурталчилгааны ажилд иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг татан оролцуулах, уг вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах эдийн засаг, санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.
6.2.Бүх шатны Засаг дарга хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.
БУСАД ЗҮЙЛ