7 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын үүрэг

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын үүрэг

7.1.Эрүүл мэндийн байгууллага хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар дараах үүрэгтэй:

7.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолыг илрүүлэх, оношлох, уг вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, тархвар судлалын арга хэмжээ авах;

7.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээндээ энэ хуулийн 5.1.3-т заасан зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;

7.1.3.баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эс, эд эрхтэн болон зүү тариур, бусад багаж хэрэгслээр хүний дархлал хомсдолын вирусын халдвар эмнэлэгт тархахгүй байх нөхцөл бүрдүүлэх;

/Энэ заалтад 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.4.эмнэлгийн мэргэжилтэн ажлын байрандаа хүний дархлал хомсдолын вирусын халдварт өртөхөөс сэргийлэх зайлшгүй нөхцөл бүрдүүлэх;

7.1.5.эмнэлгийн мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан, халдвар авах эрсдэлд өртсөн бол өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээ нэн даруй авах.

7.2.Энэ хуулийн 7.1 дэх хэсгийн заалт өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.