12 дугаар зүйл. Захидал харилцааны нууцлал

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Захидал харилцааны нууцлал

12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хүний хувийн мэдээлэлд хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг гаргагчийн болон энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг задруулах, ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Мэдүүлэг гаргагч тэтгэвэр тогтоолгох буюу албан тушаалаас огцрох, халагдах, чөлөөлөгдөх зэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг 5 жилийн хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаа дуусмагц түүнийг өөрт нь, хэрэв нас барсан бол эхнэр буюу нөхөр, эсхүл хууль ёсны өв залгамжлагчид нь шилжүүлж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.