28 дугаар зүйл. Байгаль хамгаалагчийн эрх, үүрэг

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Байгаль хамгаалагчийн эрх, үүрэг

1.Байгаль хамгаалагч дараахь эрхтэй байна:

1/нутаг дэвсгэртээ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 5-д заасан улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэх;

2/нутаг дэвсгэртээ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д заасан улсын байцаагчийн эрхийг хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэгжүүлэх.

2.Байгаль хамгаалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь үүрэгтэй байна:

1/хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;

2/хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, зөвшөөрлийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

4/хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;

5/байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд зохих шатны Засаг даргад мэдээлж, хор уршгийг арилгах арга хэмжээ авах;

6/хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах.

7/хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллах нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж байгаа цагдаагийн албанд газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9/хариуцсан нутаг дэвсгэртээ орших гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих.

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох бөгөөд эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.