12 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байнгын агуулах, ачиж буулгах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох эрхтэй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл экспортлох хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

12.3.2.экспортлох бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаарх мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ;

12.3.3.худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, иргэний зориулалтын батламж, тээвэрлэлтийн нөхцөлийг тусгасан баримт бичиг;

12.3.4.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штабын санал авсан байх ба санал өгөх хугацааг ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэж байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.5.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу олгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.6.Улсын хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг гаалийн байгууллага бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.