13 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага
13.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээд тэдгээрийг зөвхөн энэ хуулийн 15.1, 16.1-д заасан хуулийн этгээдэд худалдана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
13.2.Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор тэсэлгээний ажил явуулах эрх бүхий байгууллагад худалдах буюу шинэчлэн сэлгэн сольж байршуулж болох ба энэ тухайгаа энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нэгдсэн мэдээллийн санд тухай бүр мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Энэ хуулийн 12.1-д заасан этгээд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн борлуулалт, зарцуулалтын тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүрээр гарган хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.4.Хуулийн этгээд нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр худалдаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./