24 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

24.1.Монголбанк дараах үндэслэлээр зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

24.1.1.ирүүлсэн өргөдөл, баримт бичиг нь энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

24.1.2.үүсгэн байгуулах гэрээ, дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.энэ хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж чадахуйц техник, тоног төхөөрөмж, компьютерийн программ хангамжаар хангагдаж чадаагүй, удирдлагад ажиллах хүмүүс нь шаардлага хангаагүй.

24.1.4.бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаа нь банк, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь магадлан шалгах ажиллагаагаар тогтоогдсон. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичиг энэ хуулийн 23.7, 27.2-т заасан шаардлагыг хангаагүй бол Монголбанк зөвшөөрөл олгохоос татгалзана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.