25 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

25.1.Монголбанк Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаас гадна дараах үндэслэлээр зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.1.хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд уг үйл ажиллагааг дуусах хүртэл хугацаанд;

25.1.2.энэ хуульд заасан шаардлагыг хангах талаар Монголбанкнаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл хугацаанд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.