5 дугаар зүйл. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим
5.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хараат бус байх;
5.1.2.зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх;
5.1.3.мэдээллийг хууль болон гэрээний үндсэн дээр солилцох;
5.1.4.мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх;
5.1.5.мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ