13 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах
13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний удирдлага, ажилтан нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн гүйлгээтэй холбоотой аливаа мэдээллийг энэ хуулийн 7.4-т зааснаас бусад этгээдэд дамжуулах, задруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.2.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч, шинжээч, ажилтан албан үүргийнхээ дагуу олж авсан харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хугацаанд болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахыг хориглоно.