15 дугаар зүйл. Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах
15.1.Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.
15.2.Энэ хуулийн 15.1-д заасны дагуу мэдүүлсэн бэлэн мөнгөний мэдүүлгийг гаалийн байгууллага нэгтгэж, сар бүр холбогдох журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлнэ.
15.3.Энэ хуулийн 15.2-т заасан мэдүүлгийн маягтын загварыг Санхүүгийн мэдээллийн албаны даргатай зөвшилцөж Гаалийн ерөнхий газрын дарга батална.
15.4.Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./
15.5.Энэ хуулийн 15.4-т заасан үнийн дүн хүртэлх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол Улсын хилээр гаргаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө./
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ