17 дугаар зүйл. Эрх бүхий хууль сахиулах байгууллагын чиг үүрэг

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Эрх бүхий хууль сахиулах байгууллагын чиг үүрэг

17.1.Санхүүгийн мэдээллийн албанд эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөллийг ажиллуулна.

17.2.Эрх бүхий хууль сахиулах байгууллагын төлөөлөл нь энэ хуулийн 16.9-д заасны дагуу хяналт шалгалт хийх, санхүүгийн лавлагаа гаргуулж авах эрхтэй.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан төлөөллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагын даргын саналыг үндэслэн Санхүүгийн мэдээллийн албаны дарга томилж, чөлөөлнө.

17.4.Шаардлагатай тохиолдолд эрх бүхий хууль сахиулах байгууллага, Санхүүгийн мэдээллийн алба хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.