22 дугаар зүйл. Хамтын ажиллагааны зөвлөл

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Хамтын ажиллагааны зөвлөл

22.1.Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл ажиллана.

22.2.Хамтын ажиллагааны зөвлөлд гадаад харилцаа, санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, прокурорын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, гаалийн байгууллага, Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ажиллана.

22.3.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлнэ.

22.4.Хамтын ажиллагааны зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн, түүний удирдлагыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.