6 дугаар зүйл. Тусгай хяналт
6.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараах гүйлгээнд тусгайлан хяналт тавих үүрэгтэй:
6.1.1.огцом өөрчлөгдсөн их дүнтэй;
6.1.2.эдийн засаг, хууль зүйн илт үндэслэлгүй;
6.1.3.улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр дээр хийсэн;
6.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж тодорхойлогдсон улсаар дамжуулан хийсэн.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан гүйлгээний талаар энэ хуулийн 4.1-д заасан этгээд нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах, гүйлгээ, бизнесийн харилцааны зорилго, мөн чанарыг боломжийн хүрээнд шалгаж, үр дүнг баримтжуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./