16 дугаар зүйл. Компанийн өрийн хэрэгсэл /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Компанийн өрийн хэрэгсэл /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.1.Компанийн өрийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр энэ хуульд нийцүүлэн гаргана. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгэх журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.3.Компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгсэл нь дараах нөхцөлийн аль нэгийг хангасан байна: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.3.1.үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа, эсхүл баталгаатай байх; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.3.2.санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр зэрэглэл тогтоолгосон байх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.4.Хорооноос тогтоосон шалгуурыг хангасан компани тодорхой үнийн дүн бүхий нийт өрийн хэрэгслийг хөтөлбөрийн хүрээнд бүхэлд нь нэг удаа бүртгүүлж болно. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.5.Энэ хуулийн 16.4-т заасны дагуу бүртгүүлсэн компанийн өрийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах тохиолдолд эхний гаргах өрийн хэрэгсэл нь энэ хуулийн 10.1-д заасан хугацаанд гарсан байна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.6.Хорооноос зөвшөөрсөн этгээд нь компанийн өрийн хэрэгслийг эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг тухай бүр шаардах, барьцаа, баталгааны гэрээг байгуулах, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлгүйгээр эдэлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.