17 дугаар зүйл. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах
/Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан компани гадаад улсад үнэт цаас гаргахдаа Хороонд бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн журмыг Хороо тогтооно.
17.3.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад үнэт цаас гаргах, эсхүл гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх тохиолдолд Хороонд мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./