18 дугаар зүйл. Гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах

18.1.Гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Хорооны зөвшөөрөлтэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэн үнэт цаас арилжиж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 18.1-д заасан үнэт цаас гаргагчийн дагаж мөрдөх дүрэм, журмыг Хороо тогтооно.

18.3.Энэ хуулийн 18.1-д заасан хуулийн этгээд Монгол Улсад арилжих үнэт цаасны танилцуулгад үнэт цаасаа анх бүртгүүлсэн улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалтын зөрүүтэй байдлын талаар тусгах ба үүний улмаас үнэт цаас эзэмшигчид учирч болох эрсдэл, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах зохицуулалтыг тусгана.

18.4.Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчид тавих шалгуур, гадаад улсын үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын жагсаалтыг Хороо тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан бүртгэлийн журмыг Хорооны зөвшөөрснөөр үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батална. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.6.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд үнэт цаасаа Монгол Улсын үнэт цаасны зах зээлд гаргасныг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

18.7.Энэ хуулийн 18.1-д заасан этгээдэд энэ хуулийн 20.1.3 дахь заалт хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.