19 дугаар зүйл. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих /Энэ зүйлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.1.Үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржийн болон биржийн бус зах зээл дээр гаргах, арилжих, оролцогчид тавих нөхцөл, шаардлага, суурь хөрөнгийн төрлийг тогтоох ерөнхий журмыг Хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.2.Биржийн зах зээл дээр арилжих үүсмэл санхүүгийн хэрэгсэл, стандарт гэрээний нөхцөл, түүнийг арилжих журмыг тухайн үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

19.3.Биржийн бус зах зээл дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжихдаа олон улсад хэрэглэдэг нийтлэг зохицуулалт, стандартыг баримтална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.