23 дугаар зүйл. Компанийн хувьцааг худалдан авах ажиллагаа
23.1.Компанийн хувьцааг худалдан авах ажиллагааны журмыг Хороо тогтооно.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан журамд дор дурдсан зүйлийг тусгана:
23.2.1.санал болгох арга, хэлбэр;
23.2.2.санал болгохтой холбоотой баримт бичгийн агуулга, нийтэд мэдээлэх хугацаа;
23.2.3.компанийн хувьцааг худалдан авах ажиллагаа /цаашид "худалдан авах ажиллагаа" гэх/-г хэрэгжүүлэх төлбөрийн чадвартай болохыг нотолсон тухай;
23.2.4.худалдан авах ажиллагаатай холбогдуулан компанийн удирдлагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
23.2.5.худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ;
23.2.6.худалдан авах ажиллагаатай холбогдуулан үнэт цаасны арилжаанд хийх зохицуулалт;
23.2.7.санал болгох, худалдан авах ажиллагаанд тавих хяналт;
23.2.8.худалдан авах ажиллагаанд хориглох зүйл;
23.2.9.Хорооноос компанийг худалдан авах ажиллагааг зохистой явуулахад шаардлагатай гэж үзсэн нэмэлт шаардлага.
23.3.Хорооноос тогтоосон журмыг зөрчиж санал гаргах, эсхүл санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
23.4.Энэ хуулийн 22.1.1-д заасан этгээд болон түүнтэй холбогдох этгээд нь энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол түүний хууль зөрчиж худалдаж авсан хувьцаа саналын эрхгүй байна.
23.5.Энэ хуулийн 22.1.2-т заасан этгээд болон түүнтэй холбогдох этгээд нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн бол тэдгээрийн эзэмшиж байгаа бүх хувьцаа саналын эрхгүй байна.
23.6.Саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.
ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ