25 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааны зарчим

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Зохицуулалттай үйл ажиллагааны зарчим

25.1.Зохицуулалттай этгээд нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

25.1.1.хууль тогтоомж, дүрэм, журам болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх;

25.1.2.харилцагчид үйлчилгээ үзүүлэхдээ түүний хөрөнгө оруулалтын зорилго, боломжийн талаар зохих журмын дагуу судалж мэдсэн байх;

25.1.3.хөрөнгө оруулалтын үндэслэл бүхий шийдвэр гаргахад шаардагдах мэдээлэл, зөвлөгөөгөөр харилцагчийг хангах;

25.1.4.харилцагчтай болон холбогдох бусад этгээдтэй сонирхлын зөрчил үүсгэхээс зайлсхийх, сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд харилцагчид даруй мэдэгдэх;

25.1.5.хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх;

25.1.6.харилцагч тус бүрийн хөрөнгийг өөрийн болон бусад этгээдийн хөрөнгөөс тусгаарлан, найдвартай байдлыг хангаж ажиллах;

25.1.7.тухайн үйл ажиллагааг эрхлэх, учирч болох эрсдэлийг хариуцах хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байх;

25.1.8.дотоод үйл ажиллагаагаа зохистой хэлбэрээр зохион байгуулж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж ажиллах;

25.1.9.үйл ажиллагаатай холбоотой анхан шатны бүртгэл, баримтыг стандартын дагуу хөтөлж, хадгалах;

25.1.10.үйл ажиллагаа эрхлэх шаардлагыг хангахуйц хүний нөөцтэй байх;

25.1.11.тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаатай холбогдолгүй бусад үйл ажиллагаа явуулахгүй байх.

25.1.12.үйл ажиллагаатай холбогдох цахим сүлжээ, системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангах. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.