30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

30.1.Дор дурдсан тохиолдолд Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

30.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

30.1.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй;

30.1.3.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

30.1.4.харилцагчид их хэмжээний хохирол учруулсан;

30.1.5.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;

30.1.6.тухайн хуулийн этгээд дампуурсан, эсхүл татан буугдсан;

30.1.7.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэхэд харшлах бусад нөхцөл байдал үүссэн.

30.2.Хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг сэргээхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.