31 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүсэх үр дагавар

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүсэх үр дагавар

31.1.Хороо энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд уг шийдвэрт дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

31.1.1.шийдвэрийн үндэслэл;

31.1.2.шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа;

31.1.3.шийдвэр гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, даалгавар, албан шаардлага.

31.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон нь тухайн хуулийн этгээдээс бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийг дуусгавар болгох буюу уг гэрээ, хэлцлээр хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

31.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд болон хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Хороо зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.