32 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосонтой холбоотой Хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосонтой холбоотой Хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

32.1.Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, сэргээсэн болон хүчингүй болгосон шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.

32.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд харилцагчдад үзүүлэх үйлчилгээг, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд харилцагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг эрх бүхий бусад хуулийн этгээдэд шилжүүлэх ажиллагааг Хороо тогтоосон журмын хүрээнд хэрэгжүүлнэ.

32.3.Хороо шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн этгээдээс харилцагчийнхаа дансанд нэвтрэх, гүйлгээ хийх эрхийг хязгаарлах, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг битүүмжлэх, тусгаарлах арга хэмжээг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлж болно.

32.4.Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Хороо тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон хуулийн этгээдээс харилцагчийнхаа дансанд нэвтрэх, гүйлгээ хийх эрхийг хязгаарлах, түүний хөрөнгийг битүүмжлэх, эрхэлж байсан үйл ажиллагаатай нь холбоотой баримтыг хамгаалалтад авах, архивт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч болно.

32.5.Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл бүхий бусад үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш ажлын 45 өдрийн дотор татан буугдах эсэх асуудлаа эрх барих байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй.

32.6.Энэ хуулийн 32.5-д заасан хугацаанд татан буугдах эсэхээ шийдвэрлээгүй хуулийн этгээдийг албадан татан буулгах шийдвэр гаргуулахаар Хороо шүүхэд нэхэмжлэл гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.