33 дугаар зүйл. Бүртгэлийн үндсэн дээр эрхлэх зохицуулалттай үйл ажиллагаа
33.1.Энэ хуулийн 24.1.15-24.1.17, 24.1.19-д заасан үйл ажиллагааг Хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.2.Үнэт цаасны зах зээлд энэ хуулийн 24.1.15-24.1.17, 24.1.19-д заасан холбогдох үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд дор дурдсан шалгуурыг хангасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.2.1.хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх;
33.2.2.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий тогтоосон тооны үнэлгээчинтэй байх;
33.2.3.аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тогтоосон тооны аудиторчтой байх.
33.2.4.хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан тусгай программ хангамжтай байх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
33.4.Хороо бүртгэлд хамрагдах хуулийн этгээд, түүний ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
33.5.Хороо бүртгэлд хамрагдахаар ирүүлсэн хүсэлтийг ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэнэ.
33.6.Хороо дор дурдсан тохиолдолд бүртгэлд бүртгэхээс татгалзана:
33.6.1.энэ хуулийн 33.2-т заасан шалгуурыг хангаагүй;
33.6.2.энэ хуулийн 33.3, 501.3-т заасны дагуу тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.6.3.уг үйлчилгээг үзүүлэх тухайн этгээдийн санхүүгийн чадвар хангалтгүй.
33.7.Хороо дор дурдсан тохиолдолд хуулийн этгээдийг бүртгэлээс хасна:
33.7.1.тухайн хуулийн этгээд хүсэлт гаргасан;
33.7.2.холбогдох үйлчилгээг зохих журам, стандартын дагуу үзүүлээгүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан;
33.7.3.хууль зөрчсөн нь тогтоогдсон.
33.7.4.Хороонд бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлээгүй; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.7.5.энэ хуулийн 33.2-т заасан шалгуур, 33.3, 501.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.8.Хороо бүртгэлээс хассан хуулийн этгээдийг гурван жилийн дотор дахин бүртгэхгүй.
33.9.Энэ хуулийн 33.7-д зааснаас бусад тохиолдолд Хорооны бүртгэл хүчинтэй байна.