34 дугаар зүйл. Гомдол гаргах эрх
34.1.Энэ хуулийн 28.2, 29.1, 30.1, 33.7, 33.8-д заасны дагуу гаргасан Хорооны шийдвэрийг үл зөвшөөрсөн этгээд тухайн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргаж болно.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гомдол гаргасан нь Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд Хяналтын зөвлөлийн шийдвэрээр Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлж болно.
34.3.Хяналтын зөвлөлөөс хууль тогтоомжид заасны дагуу гаргасан шийдвэрийг Хороо биелүүлэх үүрэгтэй.
34.4.Хяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
МЭРГЭЖИЛТЭНД ЭРХ ОЛГОХ