37 дугаар зүйл. Үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа

37.1.Өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах ажиллагааг үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа /цаашид "дилерийн үйл ажиллагаа" гэх/ гэнэ.

37.2.Дилер нь энэ хуулийн 37.1-д заасан үйл ажиллагаанд дор дурдсан нөхцөлийг санал болгож болно:

37.2.1.худалдах, худалдан авах үнэт цаасны дээд, доод хэмжээ;

37.2.2.худалдах, худалдан авахаар санал болгож байгаа үнийн хүчинтэй байх хугацаа;

37.2.3.хуулиар хориглоогүй бусад.

37.3.Дилер нь энэ хуулийн 37.2-т заасны дагуу гаргасан саналаа тухайн санал гаргасан арга, хэлбэрээр үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон журмын дагуу өөрчлөх буюу цуцалж болно. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

37.4.Дилерийн үнэт цаас худалдах, худалдан авах саналыг зөвшөөрсөн хариу ирүүлсэн тохиолдолд тэрээр үүргээ үл маргах журмаар биелүүлэх үүрэгтэй.

37.5.Дилер нь өөрийн өмчлөл дэх үнэт цаас, мөнгөн хөрөнгөө үнэт цаас болон мөнгөн хөрөнгө хадгалах эрх бүхий хөндлөнгийн байгууллагад тусгайлан нээсэн дансанд байршуулна.

37.6.Дилер энэ хуулийн 37.4-т заасан үүргийг гүйцэтгээгүйн улмаас бусдад учирсан хохирлыг шүүхийн журмаар нэхэмжилж болно.

37.7.Энэ хуулийн 36.8, 37.5-д заасан үнэт цаасны арилжааны данстай холбогдох харилцааг Монголбанк, Хорооны хамтарсан журмаар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.