39 дугаар зүйл. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа

39.1.Үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээг гүйцэтгэх, харилцагчид үнэт цаасыг худалдах, худалдан авах үнэ, нөхцөл, хугацааны талаар мэргэжлийн зөвлөгөөг төлбөртэйгөөр өгөх ажиллагааг үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа гэнэ.

39.2.Дараах тохиолдолд үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхгүй:

39.2.1.үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор судалгаа, шинжилгээ хийх;

39.2.2.хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зориулан судалгаа, шинжилгээ хийх;

39.2.3.нийтийн хэрэгцээнд зориулан буюу шинжлэх ухааны зорилгоор судалгаа, шинжилгээ хийж, дүнг нийтэд мэдээлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.